Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
АЙМГИЙН НИЙТ НУТГИЙН 2024 ОНЫ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ
2024-06-18
Агаарын температур: Хаврын улирлын агаарын дундаж температурыг сараар авч үзвэл: 3 дугаар сард нийт нутгаар 0-5 градус хүйтэн, 4 дүгээр сарынагаарын дундаж Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдаар 7-9 градус, өндөр уулын сумдаар 1-4 градус дулаан, 5 дугаар сард 12-20 градус дулаан байжээ. Олон жилийн дундажтай харьцуулвал 3, 5 дугаар сардуудад олон жилийн дунджаас 3-5 градусаар дулаан, 4 дүгээр сард олон жилийн дундажийн орчим дулаан байсан. Мал төллөх үеэр буюу 3 сард нийт нутгаар салхи шуурга багатай цаг агаарын байдал тогтвортой байсан. 3 дугаар сарын III 10 хоногоос нийт нутгаар дулаарсан боловч 4 дүгээр сарын эхний 10 хоногтоо салхи шуургатай сэрүүссэн эргээд 4 дүгээр сарын дунд 10 хоногоос нийт нутгаар тогтвортой дулаарсан. 5 дугаар сардаа ихэнх нутгаар халж эхний болон дунд 10 хоногт агаарын хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдаар өдөртөө 30-35 градус хүрч халсан. Агаарын хамгийн их температур Зэрэг суманд 35 градус хүрч халжээ. Уулархаг нутгаараа 23-30 градус хүрсэн. 5 дугаар сарын сүүлийн 10 хоногтоо +30 градус дээш гарч халаагүй сэрүүхэн байлаа.
Хөрсний температур: Хаврын улирлын хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 12.3 градус дулаан, 03 дугаар сарын сүүлийн 10 хоногоос хойш дулаарч эхэлсэн, хамгийн их нь 30-44 градус хүрч халсан. 4,5 сарын II,III 10 хоногоос ихэвчлэн Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумуудаар хамгийн их халалт ажиглагдсан. Хамгийн их температур нийт нутгаар 49-64 хүрч халсан байна. Хөрсөн дээр +40 гадусаас давж халсан өдрийн тоо 3 дугаар сарын сүүлээс нийт нутгаар ажиглагдаж эхэлсэн. 4, 5 сардуудад Чандмань, Ховд, Манхан, Мянгад, Зэрэг, Дарви сумдаар 37-42 өдөр бусад сумдын нутгаар 17-35 өдөр тус тус ажиглагдсан.
Хур тунадас: Хур тунадасны хувьд энэ хаврын байдлаар нийт нутгаар 3 дугаар сард 4.4 мм, 4 дүгээр сард 119.2 мм, 5 дугаар сард 89.7 мм хур тунадас орсон. Хаврын саруудаас 3 сард маш бага тунадас орсон. 4 дүгээр сарын тунадасыг авч үзвэл Цэцэгт 20.9 мм, Мөстөд 16.3 мм, Алтайд 15.1 мм бусад сумдын нутгаар 0.2-10.7 мм тунадас оржээ. Хамгийн бага тунадас орсон нь Зэрэгт суманд 0.2 мм тунадас орсон. 5 дугаар сард уулархаг бүс нутгаараа ихэвчлэн тунадас орсон бөгөөд Мөстөд 16.0 мм, Мөнххайрханд 10.2 мм, Чандмань, Дуутад 9.1-9.8 мм бусад сумдын нутгаар 0.6-7.9 мм тунадас орсон. Нийт нутгаар орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулвал 3,5 саруудад олон жилийн дунджаас бага, 4 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон.
Цасан бүрхүүл: Өнгөрсөн өвөл Их нууруудын хотгорын сумдын нутгаар бага зэргийн тарлан цастай, цасан бүрхүүл бараг тогоогүй. Цасан бүрхүүл 2 дугаар сарын дундаас хайлсан. Харин Алтайн өвөр говийн сумдаар цас ихтэй өвөлжилт хүндхэн болсон. 3 дугаар сарын дундаас Булган, Үенч, Алтай сумдын цас бүрхүүл бүрэн хайлсан.
Салхи: Хавартаа 3,5 сард салхи шуурга багатай, 4 дүгээр сарын эхний болон дунд 10 хоногт хүчтэй салхи шуургатай байлаа. 4 сарын Салхины хурд секундэнд Зэрэгт-38, Мөнххайрханд 29, Дарви сумдад 28, Дөргөн, Чандмань, Манхан, Мянгад, Жаргалант, Мөстөд, Булган, Алтай, Үенч сумдад 20-24 бусад сумдын нутгаар 12-18 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан. Хаврын саруудад салхины хурд 10 м/с-ээс дээш гарч шуурсан хоногийн тоог гаргахад Мөнххайрхан-88, Зэрэг, Ховд суманд 62-65, Чандмань, Мөст, Манханд 53-58 өдөр бусад сумдын нутгаар 8-43 өдөр шуургатай байжээ. 10 м/с ээс дээших салхитай өдрийн тоог харахад Өндөр уулын бүсийн сумдын нутгаар хаврын сарууддаа ихэнхдээ салхи шуурга ихтэй хүйтэн хавсрагтай таагүй байсан нь харагдаж байна.
Бэлчээрийн ургамал: 4 дүгээр сарын дунд 10 хоногоос Алтай өвөр говийн болон Их нууруудын хотгорын сумдаар 5 дугаар сарын эхээр Өндөр уулын зарим сумдын нутгаар ургамал цухуйсан. 5 дугаар сарын I 10 хоногийн байдлаар нийт нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлт жигдэрсэн. 5 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгаар ургамлын дундаж өндөр 2-6 см ургамлын ургалтын байдал нийт нутгийн 10 орчим хувь буюу Алтай, Үенч сумдад сайн бусад сумдын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байлаа. Энэ жилийн хувьд бэлчээрийн ургамал хугацаандаа ургаж мал ногоонд цадсан боловч хур тунадас бага орсон халуун хуурай салхи ихтэй, хөрсөн дээрээ +40 градусаас дээш халалт олон хоног ажиглагдсанаас ургамлын ургалт удааширч зогсонги байдалтай болж байна.
Зураг УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-ээс гаргасан зураглал
МАА-н нөхцөл байдал: Өнгөрөгч хаврын эхэн сардаа нийт нутгаар цас багатай 3 дугаар сард дулаахан байсан боловч 4 дүгээр сардаа хүчтэй салхи шуурга ихтэй байлаа. Мал төллөх үеэр салхи шуурга багатай мал төллөх хугацаанд цаг агаар тааламжтай дулаан байлаа. Харин 4 сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар үе үе салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй цасан болон шороон шуурсан, цас орж хүйтэрч малын бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж зарим сумдад мал бэлчээрт гаралгүй 1-3 хоног саатсан тохиолдол гарсан. Энэ нь мал төллөх, төл малын маллагаа, эх мал жилбэ төллөх, малын хорогдол гарах байдал үүсгэж байлаа.
УЦУОШТөвийн ХААЦУСалбар